link
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч Алтангэрэлийн Эрдэнэбаатарт 2019 оны 04 дүгээр сарын 11-нд Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын ур чадвар, Компьютерийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат багш доктор, профессор А.Эрдэнэбаатарыг ШУТИС-ийн захирлын зөвлөл болон сургуулийн төлөөлөл 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

А.Эрдэнэбаатар нь 1978-1988 онуудад Политехникийн дээд сургууль, Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтид багш, ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, 1993 оноос Монгол улсын ТИС–ийн Компьютерийн техник, Менежментийн сургуульд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1995 оноос тэнхимийн эрхлэгч, 1999 оноос захирал, 2003-2006 онд ШУТИС–ийн Ректор, 2006-2014 онд КтМС–ийн тэргүүлэх профессор, 2014 оноос МХТС–ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгчээр 41 дэхь жилдээ боловсролын салбарт тасралтгүй ажиллаж байна.
Эрдэмтэн багшийнхаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нийт хамт олныхоо өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026