link
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн салбар сургуулиудын сургалтын ба судалгааны лаборатор хариуцсан багш, ажилтнуудын дунд “Химийн бодистой ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав.
Монгол улсад уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед аж ахуйн нэгж байгууллагаас гадна эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын үйл ажиллагаанд химийн бодисын зохистой хэрэглээ, аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудал тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Иймд тус сургуулийн ХИС-аас химийн бодисыг өргөн хэрэглэдэг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын болон судалгааны лабораторит ажиллаж буй профессор, багш нар, сургалтын мастеруудад “Химийн бодистой ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сургалтыг 2019 оны 3-р сарын 29-нд амжилттай явууллаа.
Тус сургалтанд ҮТС-иас 10, ЭХС-иас 2, БАС-иас 1, МТС-иас 2, ГУУС-иас 1, ХШУС-иас 10 багш ажилтнууд буюу нийт 26 профессор багш нар, сургалтын мастерууд, эрдэм шинжилгээний төвийн ажилтнууд оролцов. Сургалтыг урьдчилан бэлтгэсэн удирдамж хөтөлбөрийн дагуу лекцийн ба дадлагын хичээл байдлаар явууллаа.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хичээлийн болон судалгааны лабораториудад манай улсад мөрдөгдөж буй химийн бодистой холбоотой хууль эрх зүйн дүрэм журмуудыг баримтлах, химийн бодисын ашиглалт аюулгүй байдал, хадгалалт, устгал болон галын аюулгүй байдлыг хангах, химийн бодис хадгалах стандартад нийцсэн агуулахтай болох, ажлын байрны эрүүл ахуй аюулгүй байдлын талаар авах арга хэмжээг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарал тавих нэн шаардлагатай байгааг сургалтанд оролцогсдын зүгээс ШУТИС-ийн захиргаанд уламжлахаар тогтов.
Энэхүү сургалтанд хамрагдсан нийт суралцагсад болон багш ажилтнуудаа оролцуулахад дэмжлэг үзүүлсэн ЭХС, МТС, ХШУС ба ГУУС-ийн захиргаа, ҮТС-ийн ҮЭ-ийн хороонд талархал илэрхийлье.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Химийн инженерчлэлийн салбар
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea