link
Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус баримтлан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт нийт сургуулийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт дадлагыг зохион байгууллаа.
Тус сургалт дадлагын үйл ажиллагаанд холбогдох харьяа дүүргийн Онцгой байдлын байгууллагуудаас мэргэжлийн албан хаагчид хяналт тавин ажиллав.
ШУТИС-ийн хэмжээнд нийт 2500 гаруй хүн хамрагдаж, өөрт хамаарах цугларах цэгт гарлаа.
Цугларах цэгт цугласан байдал. /Хичээлийн байр тус бүрээр/
Хичээлийн I, II, IV, VII байр
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг арга хэмжээнд сургуулийн нийт удирдлагууд, багш нар, ажилтан албан хаагчид, оюутнууд идэвх санаачлагчтай оролцож байлаа.
ШУТИС, ЗАХИРГАА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea