link
ШУТИС - Мэдээлэл Холбоо Технологийн Их Сургуулиас 2011 оны 10 сарын 10 – аас 2011 оны 10 сарын 14 –ны хугацаанд “Cloud computing & Network Security ” сэдэвт сургалтыг Тайланд улс дахь НҮБ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын (AIT/UNEP RRC.AP) Ахлах мэргэжилтэн С.Баясгалан удирдан амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Сургалтанд ШУТИС, МХТС, МШХХТГ, SUMMIT, MCS Electronics, Цахилгаан Холбоо ТӨК, GRAPE CITY, ХХЗХ, Skytel, Unitel, Newtel гэсэн нийт 10 байгууллагуудын инженер , программистууд болон багш ажилчид гэсэн 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь “Cloud computing” – ын ерөнхий ойлголт, ашиглалт болон Сүлжээний хамгаалалтыг хэрхэн сайжруулах гэсэн сэдвүүдээр System Administrators, Network administrators, Network engineer, IT manager, System engineers, Security Administrators, Teachers, Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа төгсөх оюутнуудад зориулан зохион байгуулж байгаа юм.
Байгууллага хувь хүмүүсийн хүсэлтээр сургалтыг дахин 2011 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт өдөрт 6 цаг /9:00AM-16:00PM/, нийт 5 өдөр 30 цагийн хичээл явагдаж байна.
Сонирхсон байгууллага, хувь хүмүүс доорх хаягаар хандана уу.
Харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн
Л.Лханаран
Утас: 9905-6345
7015-9333
Е-mail: lhanaran@sict.edu.mn
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea