link
“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгждэг ШУТИС-ийн тэргүүлэх чиглэл болох Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл, Эрчим хүч байгаль орчны инженерчлэл, Автоматжуулалт, системийн инженерчлэл, Био инженеринг гэсэн чиглэлүүдээр нийт 10 хамтарсан судалгааны төслүүд хэрэгждэг. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Япон улсын тэргүүлэх 10 гаруй их сургуулиудын эрдэмтэн судлаачдыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ШУТИС-ийн удирдлага хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо. Тус уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат төслийн хэрэгжилтийн талаар дурьдахдаа “ИТДБ”-төслийн хамтарсан судалгаа хөтөлбөр нь ШУТИС-ийн багш,судлаачдын чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн зорилттой хөтөлбөр бөгөөд төслийн 10 судалгааны багт 150 гаруй багш, профессор, судлаачид Япон улсын судлаачидтай хамтран идэвхитэй, үр дүнтэй сайн ажиллаж, өнгөрсөн 2 өдрийн хурлаар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, хурлыг амжилттай хийлээ. Судалгааны багууд нь Шинэ мэдлэгийг бий болгох, шинэ технологийг нэвтрүүлэхээр судалж, залуу эрдэмтэн судлаачдыг судалгааны ажилд татан оролцуулж арга зүйг эзэмшүүлж, их сургуулийн судлаач багш нарыг Япон улсын эрдэм шинжилгээний байгуулага, тэргүүлэх их сургуулиудын судалгааны лабораториудад эрдэм шинжилгээний ажлыг хийлгэж, ур чадварыг дээшлүүлэн манай багш, судлаачдын эрдэм судлалын ажлын чадавхийг хөгжүүлж буй нь хамтарсан судалгааны ажлын үр дүн гэдгийг тэмдэглэн хэллээ.
Япон улсын их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид ШУТИС -ийн удирдлагуудад хандан цаашид хамтран төслийг амжилттай, гүнзгий түвшинд хэрэгжүүлэх боломжтой ба 2 орны сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж ажиллах тал дээр зөвлөмжүүдийг өгч, санал бодлоо солилцов.
Япон улсын их дээд сургуулиудын хамтрагч талын зочин судлаачид
№ |
Зочин судлаачдын |
Япон талын хамтрагч сургуулиуд |
ШУТИС-ийн хамтрагч сургууль /Төслийн удирдагч/ |
|
1 |
OSANAI Yasuhito |
Дэд захирал, Профессор, |
ГУУС /С.Жаргалан/ |
|
Кюүшүгийн их сургууль |
||||
2 |
KAWAMURA Yohei |
Профессор, |
||
Акитагийн их сургууль |
||||
3 |
ISHIGURI Futoshi |
Дэд Профессор, |
МеХТС /М.Дэлгэрмаа/ |
|
Үцүномияа их сургууль |
||||
4 |
NISHIWAKI Tomoya |
Профессор, |
БАС |
|
Тохокүгийн их сургууль |
||||
5 |
PUSHPALAL Dinil |
Профессор, |
||
Тохокүгийн их сургууль |
||||
6 |
Emeritus MOTOSAKA Masato |
Профессор, |
БАС |
|
Тохокүгийн их сургууль |
||||
7 |
GOTO Nobuo |
Профессор, |
МХТС |
|
Токушимагийн их сургууль |
||||
8 |
WAGATSUMA Hiroaki |
Дэд Профессор, |
||
Кюүшүгийн технологийн институт |
||||
9 |
DEI Tsutomu |
Дэд Профессор, |
ЭХС |
|
Ашикагагийн их сургууль |
||||
10 |
OHASHI Toshiro |
Профессор, |
МехТС |
|
Хоккайдогийн их сургууль |
||||
11 |
SUKIGARA Sachiko |
Профессор, |
ҮТС |
|
Киотогийн технологийн их сургууль |
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea