link
ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах алба ерөнхий, боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй мэдээлэл өгөх, ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сараас эхлэн “ШУТИС-ийн нээлттэй хаалганы өдөр: Ирээдүйн мэргэжилтэн – бидний оролцоо” арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийслэлийн “Төгсдэлгэрэх”, “Шилдэг”, “Орчлон”, “Баянзүрх” цогцолбор сургууль, Өлзийт хорооллын 59 сургууль, Шувуун Фабрикийн 26, 10 сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн алслагдмал сургуулиуд болох 122, 123 сургууль, 115, 59, 55, 21, 133, 11, 15, 87 сургуулийн 9-12 ангийн 850 гаруй сурагчдад ШУТИС-ийн сургалтын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн СХБА, ХШУС, ЭХС, БУХС-ийн Технологийн менежментийн салбарын багш нар, Геологи, эрдэс баялгийн музейн хамт олон, БАС-ийн “Аравт” клубын оюутнууд хамтран ажиллаж байна.
“ШУТИС-ТУР” танилцах аялалыг зохион байгуулж “Эрдмийн Ундраа” ахлах сургуулийн ахлах ангийн 150 сурагч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Билиг” дунд сургуулийн 62 сурагчийг сургууль дээрээ хүлээн авлаа.
“Нийслэлийн шилдэг 100 сурагч төсөл”-д хамрагдсан төгсөх ангийн 200 сурагчдыг ШУТИС дээр 2019 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус арга хэмжээний үеэр ХШУС-ийн багш М.Энхцэцэг өөрийн боловсруулан гаргасан “Математикийн элсэлтийн шалгалтын бодлого, тайлбар” гарын авлагаа сурагчдад дурсгаж, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

МОНХА-аас ШУТИС-ийн профессор, багш нараа “Миний төрөлх сургууль” челленжерд нэгдэхийг уриалж байна. Тус ажлын хүрээнд багш нар өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургууль дээрээ очиж МОНХА-тай хамтран ШУТИС-ийнхаа үйл ажиллагааг танилцуулах юм.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Холбоо барих: 322126, 22-24
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2