link
ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран “Газар хөдлөлт инженерчлэл ба барилга байгууламжийн геотехникийн тулгамдсан асуудлууд” хэлэлцэх Олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн ШУТТН-нд 2019 оны 3-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдав. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлийн инженерчлэл,барилга байгууламжийн геотехникийн асуудлууд нь нэн тулгамдсан асуудал юм. Уг эрдэм шинжилгээний хуралд Япон улсын Тохоку их сургууль, Хирошима их сургуулийн эрдэмтдээс гадна ОХУ-ын Санкт-Петербургийн барилга, архитектурын их сургуулийн эрдэмтэн судлаачид урилгаар оролцов.
Мөн тус хуралд ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, ШУА-ийн одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн, онцгой байдлын ерөнхий газар болон барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Тус эрдэм шинжилгээний хуралд Тохоку их сургуулийн профессор М.Мотосака “Хот төлөвлөлт, барилга байгууламжийн газар хөдлөлтийн эсрэг сейсмик асуудлууд ба резонансийн үзэгдэл” сэдвээр, Хирошима их сургуулийн профессор М.Миюура “Хөндлөн долгионы хурдны загварт үндэслэн газар хөдлөлтийг тооцох арга” сэдвээр, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн геотехникийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Мангушев Р.А “Санкт-Петербургийн онцгой барилга байгууламжийн бүтцийн онцлог” сэдвээр илтгэл тавих юм. Тус хуралд ШУТИС-ийн профессор ,Академич Д.Дашжамц “Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдэл ба барилга байгууламжийг үер ба хөрсний уснаас хамгаалах инженерийн зохистой шийдэл сэдвээр”, мөн судлаач Н.Насанбаяр “Улаанбаатар хотын ус хангамжийн нөөцийг сайжруулах”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид “Улаанбаатар хот орчмын хөрсний респонс спектрийг үнэлэх арга” болон “Монгол орны сейсмотектоникийн зураг” гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлан, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх тус хуралд нийт 20 гаруй илтгэл хэлэлцэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea