link
1980-аад оны эхэн үеэс урлаг уран сайхны дугуйланд оюутан залуус идэвхтэй хамрагдаж, улс төрийн дууны “Золбоо”, оюутны бүжгийн “Од”, цахилгаан хөгжмийн “Инженер” хамтлаг, үндэсний хөгжмийн хамтлагууд байгуулагдаж байсан түүхтэй.
Үндэсний уламжлалт ардын урлаг , орчин үеийн хөгжмийн урлагийг олон нийтэд таниулан сурталчилах, хадгалан хамгаалах, залгамж үеийнхэндээ өвлүүлж урын сантай болох, оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүсэл сонирхол, авъяас чадварыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, урлагаар дамжуулан соёлд хэвшүүлэх, урлагийн авьяастай хамт олон бий болгох зорилгоор өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан Оюутны соёл, үйлчилгээний албаны дэргэд “ШУТИС-ийн Залуус” оюутны дуу бүжгийн чуулга байгуулагдлаа.


Уг чуулгын дэргэд ардын бүжиг, үндэсний хөгжим, дуулаач, цэнгээнт болон чөлөөт бүжиг , хөтлөгч гэх мэт оюутан залуусын хүсэл сонирхолд нийцсэн дугуйлангууд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутан залуус Та бүхнийг чөлөөт цагаараа авъяас чадвараа хөгжүүлж, үнэ төлбөргүй суралцахыг урьж байна.
Хичээллэх байр Хичээлийн I байр, 1-327 тоот.
Харилцах утас: 99181548
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026