link
Дээд боловсролын “MJEED 1000 инженер” хамтарсан судалгааны хөтөлбөрөөр ХШУС-ийн ХИС-ын дэд.проф М.Наранцэцэг Японы Нийгата их сургуулийн хими, химийн инженерчлэлийн салбар, Aкита их сургуулийн химийн инженерчлэл, байгалийн нөөцийн салбарт 2018 оны 12 дугаар сарын 1-22-нд судлаачаар ажиллаад ирлээ. Японы Нийгата их сургуульд хаягдал биомасс болон Шивээ-Овоогийн ордын хүрэн нүүрсний дээжийг “fixed bed” реакторт карбонжуулж, биомасс болон хүрэн нүүрсний коксжих процессын хийн найрлага, коксын элементийн найрлагыг тодорхойлох, кинетикийг тооцоолох туршилт судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.
Тус судалгаа нь хүрэн нүүрсний чанарыг сайжруулах, байгалийн хаягдал аргалыг ашиглахад шинж чанарыг тодорхойлох зорилготой. Энэ зорилгын хүрээнд элементийн шинжилгээ, хийн хроматографийн шинжилгээ, “fixed bed” реакторт карбонжуулах туршилт хийж хүрэн нүүрс ба хаягдал биомассын органик хэсэг, үлдэгдэл нүүрстөрөгч, хийн найрлага зэрэг олон үзүүлэлтийг тодорхойлжээ. Судалгаанаас үзэхэд байгалийн хаягдал биомасс болох аргал болон хүрэн нүүрсний коксжуулах процессоор үүсэх хийн найрлагыг харьцуулахад аргалын хийн найрлагад бүрэн шаталтын бүтээгдэхүүн СО2 хамгийн их агуулгатай харин хүрэн нүүрсний коксжуулалтын хийн найрлагад СО ба Н2 гэсэн синтез хийн агуулга өндөр байна.
2018 оны 12 дугаар сарын 24-29-нд Японы Акита их сургуульд дахин сэргээгддэг, хямд, олдоц ихтэй түүхий эд болох хонины ноосыг бүтцийг өөрчлөн шинэ шингээгч материал гарган авах туршилт судалгааг гүйцэтгэлээ. Уг зорилгоор "Яшима Кобаяши" үйлдвэрийн шингэн плазмын лабороторт ноосыг шингэн плазмын орчинд боловсруулж бүтцийн өөрчлөлтөнд оруулах туршилт судалгааг гүйцэтгэсэн байна. Ноосны бүтцийн өөрчлөлтийн өөрчлөлтийг НУТ-ны спектрометрийн багажаар хэмжиж үр дүнг боловсруулж цаашдын судалгааны төлөвлөгөө гарган ажилласан байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea