link
Академич, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын “Эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн стратеги ба уул уурхайн шинжлэх ухаан” сэдэвт лекц төрийн ордны хурлын их танхимд 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.


ШУА-ийн гишүүн сонгох 18 дахь удаагийн сонгуулиар 14 эрдэмтэн ШУА-ийн гишүүнээр сонгогдож эгнээгээ өргөтгөжээ. Шинээр академич болсон 14 гишүүний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгийн нь төр болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх удаагаа академичдийн цуврал лекцийг зохион байгуулж байна.

Цуврал лекцийн үр дүнд “Залуу эрдэмтдийг дэмжих сан” байгуулах бөгөөд шинээр төрсөн академичдын зорилго нь ШУА-ийн академичдийн нэр хүндийг өргөх, тэдгээрийн судалгааны чиглэлийг бусдад сурталчилах ойлгуулах, улс нийгэмд өөрсдийн судалгааг үнэлүүлэх зэрэгт оршино. Уг цуврал лекц нь 2011 оны 10 дүгээр сарын 11-нээс нэг сард 2 удаа байхаар төлөвлөгдсөн байна.
“Эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн стратеги ба уул уурхайн шинжлэх ухаан” сэдэвт лекцийг
ЗХШҮГ
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project