link
БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай EZCON буюу “И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 онд байгуулагдан Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БИАС-ийн Барилгын материалын технологийн профессорын баг, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.
Судалгааны ажлын зэрэгцээ тус профессорын багын бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлийн оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц унших, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, ажлаар хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь жил бүр сурлага, хүмүүжлээрээ тэргүүний 3 оюутны жилийн төлбөрийг “И Зэт Си Өү Эн” ХХК бүрэн даан санхүүжүүлдэг. Эдгээр оюутнуудыг сонгохдоо сурлагын үзүүлэлтээс гадна амжиргааны түвшинг нь харгалзан үздэг.
Өнгөрсөн оны хичээлийн жилд амжилттай сайн суралцсан ББЭТ-2 ангийн оюутан Д.Булган, ББЭТ-3 ангийн оюутан Б.Ганбаяр, Архитетурын 2-р ангийн оюутан О.Алтанбагана нарын 3 оюутан тэтгэлэгт хамрагдлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea