link
“ШУТИС-ийн Залуучуудын хөгжил” II чуулган 2018 оны 12-р сарын 8-ны өдөр ШУТТНС-ийн Е604 тоот танхимд болж, бүрэлдэхүүн сургуулиудаас зуу гаруй шилдэг залуу багш, ажилтан, ажилчдын төлөөлөл хуран чууллаа. Чуулганыг нээж ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг үг хэлэв.
БСШУСЯ-ны Дээд Боловсролын Газрын мэргэжилтэн доктор, профессор О.Янжмаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргээд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Гадаад хэлний институтийн дэд захирал З.Энхбаатар доктор (Ph.D) “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БАС-ийн ахлах багш О.Алтанзагас доктор (Ph.D), ХШУС-ийн ахлах багш Э.Бат-Эрдэнэ доктор (Ph.D) нар “Жуух бичиг”-ээр тус тус шагнагджээ. Мөн Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-иар Е-Нээлттэй Институтийн багш А. Түвшинбаяр, Гадаад хэлний Институтийн ТЭ-ийн туслах Э.Солонго нар шагнагдав.
ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ШУТИС-ийн хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар Н.Мандуул, Хүний эрхийн үндэсний комиссын референт З.Өнөржаргал нар урилгаар оролцож чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. Залуучуудын хөгжил ба хэтийн чиг хандлага сэдвийн хүрээнд ШУТИС-ийн МехТС-ийн багш Ж.Давааням, БУХС-ийн багш Ч.Энх-Амар нар “ШУТИС-ийн залуучууд-Хөгжлийн түүчээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Чуулганы хоёрдугаар хэсэгт ШУТИС-ийн Залуучуудын байгууллага байгуулах тухай хэлэлцэж, бүрэлдэхүүн сургуулиудаас санал өгөх эрхтэй төлөөлөгчдийн 83,4 хувийн саналаар “ШУТИС-ийн Залуучуудын Холбоо” байгуулахыг зөвшөөрсөн байна.
Уг чуулганаас тогтоол, зөвлөмжийг гаргаж “ШУТИС-ийн Залуучуудын хөгжил 2018” II чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээлэл бичсэн: Зохион байгуулагчид
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea