link
БСШУСЯам, НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF), ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль хамтран “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалтыг 2018 оны 11-р сарын 13, 14-ны өдөр ШУТИС-ын урлаг зааланд амжилттай зохион байгуулав. Энэхүү сургалтанд цэцэрлэгийн 230 эрхлэгч, 40 тогооч хамрагдан долоо хоногийн хоолны үзэсгэлэн, эрхлэгч нарт давс болон чихрийн агууламжийг бууруулсан хүүхдийн хоолны амталгаа хийв.
Сургалтын үйл ажиллагааг БСШУСЯамны Сургуулийн өмнөх боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжав, ШУТИС-ийн ҮТС-ын захирал Ж.Туяацэцэг нар нээж үг хэлэв.
Энэхүү сургалтанд ШУТИС-ийн ҮТС-ийн профессор Г.Энхтайван “Цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдар хоол, шим тэжээлийн онцлог шаардлага, цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн боловсрол олгох үүрэгтэй болох нь”, ШУТИС-ийн ҮТС-ийн ЭНБД, БСШУС сайдын зөвлөх, дэд профессор М.Пүрэвжав “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт, GMP, GHP тогтолцоо”, “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдал, зөвлөмж хэмжээ, хяналт, үнэлгээг сайжруулах асуудалд”, ҮТС-ийн “Шим тэжээл судлалын төв”-ийн захирал доктор Ц.Зууннаст “Цэцэрлэгийн ХҮҮ-ний өнөөдрийн байдал, сайжруулах боломж, анхаарах асуудлууд”, мөн тус сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын багш Н.Сугар “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсролыг сайжруулах асуудалд” гэсэн сэдвээр илтгэл тавьж, “Хоол үйлдвэрлэлийн лаборотори”-д Хүнсний инженерчлэлийн салбарын сургалтын мастер Г.Долгорсүрэн, зөвлөх инженер Ц.Байгалмаагийн заавраар цэцэрлэгийн тогооч нар хүүхдэд зориулсан хоол үйлдвэрлэлийн технологи-ажиллагаа, давс, чихрийн агууламжийг бууруулах технологи, байгалийн гаралтай бусад хүнсний түүхий эдээр орлуулан хэрэглэх, цэцэрлэгийн төсөвт өртөгт багтаан шинэ хоол туршсан болно. Мөн сургалтанд хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч нарт 7 хоногийн жишээ хоолны үзэсгэлэн, амталгааг зохион байгуулав. Сургалтанд хамрагдсан цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээр үзсэн зүйлээ бататган хүүхдийн хоол үйлдвэрлэлийн онцлог, технологи ажиллагааны талаар дадлага хийсэн нь энэхүү сургалтын нэг онцлог байв. Сургалтыг зохион байгуулсан болон амжилттай оролцсон цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea