link
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Оюутны соёл, үйлчилгээний алба хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд зөвхөн эрэгтэй оюутнуудад зориулан жендерт суурилсан хүний эрхийн суурь зарчмын талаар үндсэн ойлголт, нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эрчүүдийн өөрсдийн оролцоог хангах, амлалтыг өгүүлэх, тэднийг энэ үйлсэд татан оролцуулж, сэдэлжүүлэх зорилгоор уулзалт, сургалтыг 2018 оны 12-р сарын 03-ны 12:30-14:30 цагийн хооронд ШУТИС-ийн 1-р байрны хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, ХЭҮТ-ийн тэргүүн Б.Сувд нар нээж Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар товч танилцуулга хийж лекторуудыг урьж танилцуулж сургалтыг дараах агуулга сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд “Соёмбо” клуб хамтран ажиллаж тамхи татаж танхайрсан 15 оюутныг хамруулав. Сургуулиудаас БАС-19 оюутан, ЭХС-30 оюутан, ГУУС- 23 оюутан, ҮТС-9 оюутан, ГХИ-5 оюутан хамрагдсан байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Соёмбо клуб
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea