link
“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын гурав дахь зочноор “Start-Up 2018” ОУ-н уралдааны тэргүүн байр гранпри шагналын эзэн БАС-ийн Архитектур мэргэжлийн 4-р ангийн оюутан Б.Энх-Амгалан оролцлоо.
Б.Энх-Амгалан нь Бүтээлч шинийг санаачлагч, хамгийн гол нь багаараа ажиллаж үр дүнд хүрч буйгаа ярилцлагын эхэнд бахархалтайгаар танилцуулж байлаа.

Багийн танилцуулга: E.o.C.H баг маань анх 2017 оны 12 сард 3-н оюутантай үүсэн байгуулагдсан. Манай баг ирээдүйн Монгол улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц байгальд ээлтэй, ногоон , тогтвортой барилгын төсөл дээр ажилладаг. 2018 оны 9 сард бид багийн бүрэлдэхүүнээ өргөжүүлэн Архитектурын 5 оюутан, ИБҮБ 3 оюутан, ХАС-н 3 оюутан бүрэлдэхүүнтэй нийт 11-н оюутан болон өргөжүүлэн цаашид мэргэжлийн клуб болгон хөгжүүлэх хүсэлтэйгээ уламжилж байв.
Багийн амжилтаас онцлоход:
Б.Энх-Амгалан шантрах, эргэж буцах бус харин хийж бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа жирийн нэгэн бүтээлч залуу юм.
Тэрээр оюутан хүн хэвийн нэгэн урсгалаараа бус энэ л оюутан насны 4 жилдээ хийж бүтээсэн хөдөлмөр амжилтынхаа үр дүнд ирээдүйн чадавх, аз жаргалын суурь нь болж өгдөг хэмээн дурсав. Тэрээр энэхүү хүч хөдөлмөрийнхөө үр дүнд 4 дэх жилдээ тэтгэлгээр суралцаж буй чадварлаг оюутан.
Энэхүү ярилцлагын төгсгөлд хүрэлцэн ирсэн үе тэнгийн залуус, оюутан дүү нартаа хандан: Би гэсэн байдлаа орхин Бид гэсэн байдлаа илүү төв болгон ажиллаж хүсэл мөрөөдөл нь оргилон буцалж хэн ч түүндээ хүрэхийн тулд зогсолгүй хөдөлмөрлөх ёстой хэмээн захив.

Хөтлөгчөөр: хөтлөгчийн клубийн гишүүн БАС-ийн оюутан Сүрэн
Зочин хөтлөгчөөр: Лектор, “Хувийн дасгалжуулагч мянганы залуус” ТТБ-ийн тэргүүн, “Зорилго зуршил, зарчим” номын зохиогч Э.Энхбаяр нар ажиллаж байна.
Дараагийн зочин ШУТИС-ийн ГУУС-ийн төгсөгч Оюу Толгой ХХК-ны Ноцтой Эрсдэлийн Менежментийн зөвлөх Онгойн Энх-Сонор оролцоно.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Хөтлөгчийн клуб
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2