link
Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 удаагаа тэмдэглэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд оны шилдэг бүтээлийн шалгаруулалтыг БСШУСЯ-аас зохион байгуулдаг уламжлалтай. ШУТИС-ийн ХШУС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч, доктор /Sc.D/, профессор Д.Цэдэнбаяр “Вольтерийн операторын онолын судалгаа” сэдэвт бүтээлээрээ Шинжлэх ухааны 2018 оны шилдэг бүтээлийн 3-р байр, дэд профессор, доктор Б.Сэр-Од “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” сэдэвт хамтарсан бүтээлээр Шинжлэх ухааны 2018 оны шилдэг бүтээлийн 2-р байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
"Springer" хэвлэлийн компанийн менежер Jonson Vs профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаярт ''Operator Semigroups Meet Complex Analysis, Harmonic Analysis and Mathematical Physics'' номыг дурсгав. Уг номонд профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаярын "An Analytic Family of Contractions Generated by the Volterra Operator" өгүүлэл хэвлэгджээ.
ХШУС-ийн Математикийн тэнхимийн профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаяр, дэд профессор Б.Сэр-Од нар
Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналаар шагнагдсан ХШУС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор /ScD/, профессор Д.Цэдэнбаяр, “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” хамтын бүтээлд оролцсон доктор (Ph.D), дэд профессор Б.Сэр-Од багш нартаа баяр хүргэж эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea