link
Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн захиргаа, Ахмадын зөвлөл ахмадуудаа 2011 оны есдүгээр сарын 30-ны өдөр Урлаг зааланд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун хийсэн ажлынхаа товч тайланг ахмад багш нартаа сонордуулав. Үүний дараа ректор Б.Дамдинсүрэн ахмадууддаа баярын мэнд хүргээд, сургуулийнхаа ажил амьдрал, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа.
Мөн ахмадын өдрөөр “Алтан өлзий” одонгоор Ц.Энхцэцэг, “Боловсролын шилдэг удирдагч” алтан медалиар Я.Дашдондог, “Үйлчилгээний хүндэт ажилтан”-аар нэр бүхий дөрвөн хүн тус тус шагнагдлаа. Манай сургуулийн авъяаслаг оюутан ахмад багш нартаа мэндчилгээ дэвшүүлж, бүрэлдэхүүн сургуулиуд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн халуун дотно яриа өрнүүлэв.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea