link
Бээжин хотод БНХАУ-ын “Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн”: “Нэг бүс нэг зам”-ын Олон Улсын Оюуны сан”, “Ази Номхон далайн болон Олон Улсын Стратегийн Хүрээлэн”,”Үндэстний утга зохиолын судалгааны хүрээлэн” хамтран зохион байгуулсан, “Торгоны замын уламжлалт соёл “ -ын олон улсын хурал боллоо.
Тус хуралд Орос, Унгар, Монгол, Казахстан, Польш, Герман, Финлянд, Япон, Солонгос, Хятад Улсын их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг төлөөлж ирсэн 100 гаруй эрдэмтэн судлаачид “Торгоны замын соёл”, “Жангар судлал”, “Өвөр Монголын нэрт яруу найрагч, Жангар судлаач, уран зохиолын онолч Ба.Бүрэнбэхийн туурвил зүйн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

МУ-аас 5 эрдэмтэн (ШУТИС-1, МУИС-2, ХЗХ-2) урилгаар оролцсон бөгөөд ГХИ-ийн МСТ-ийн ахлах багш, доктор Р.Бигэрмаа “Нэрт судлаач, яруу найрагч Ба.Бүрэнбэхийн задгай шүлэгт хийсэн ажиглалт” сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлжээ.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2