link
Европын холбооны судалгаа, инновацийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа “HORIZON 2020” хөтөлбөрын хүрээнд Герман улсын Макс Планкийн институтийн “Төв Европ, Төв Ази, Ойрхи Дорнодын уламжлалт сүүн хүчлийн бактерийг судлах нь” төслийн багт дэд профессор Ц.Сонинхишиг оролцон ажиллаж байна. Төслийн багийнхан PNAS буюу “Proceedings of the National Academy of Sciences of the United States of America”сэтгүүлд “Bronze Age population dynamics and the rise of dairy pastoralism on the eastern Eurasian steppe” сэдэвт өгүүллэг хэвлүүллээ. Судалгаанд Монгол орны хойд бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байсан эхэн үеийг судласан бөгөөд МЭӨ 1300 оны үед тус бүс нутагт сүү, цагаан идээ боловсруулж байсныг тогтоожээ.
Dental_calculus_Christina_Warinner.JPG
Caption: Milk proteins preserved within tooth tartar have provided the earliest direct evidence of dairy pastoralism in Mongolia.
Photo credit: Christina Warinner
Шинжлэх ухааны олон салбарыг хамарсан судалгааг нийтэлдэг PNAS сэтгүүлийг АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академаас эрхлэн гаргадаг бөгөөд сүүлийн 5 жилийн имфакт факторын үзүүлэлт нь 10.4-тэй байна. Энэ нь Nature, Science, Science advances зэрэг өндөр зэрэглэлийн сэтгүүлийн дараа (Scopus source) орж буй үзүүлэлт юм.
Та бүхэн судалгааны ажлын сэтгүүлийн мэдээг энд дарж , судалгааны өгүүллийг бүтнээр:
https://doi.org/10.1073/pnas.1813608115 линкээр орж үзэх боломжтой.
Дэд профессор Ц.Сонинхишигт цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Утас: 11-318153
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea