link
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба БуХС-ийн багш нарын “Алтангадас” клубтэй хамтран 2018-2019 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнууддаа зориулан “хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ?” сэдвийн хүрээнд цуврал лекцүүдийг зохион байгууллаа.
2018 оны 10 сарын 24 нд 16:00 цагт “Ажилд орох хүсэлт гаргах, ярилцлаганд бэлтгэе лекцийг Оюу толгой ХХК-ны Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ё.Лхамаа
2018 оны 10 сарын 31 нд 16:00 цагт Ажил олгогч байгууллагатайгаа танилцъя лекцийг Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал
2018 оны 11 сарын 07 нд 16:00 цагт Бусдад өөрийгөө таниулъя лекцийг MSDI-PRO HR CONSULTING LLC-ийн захирал Б.Анхбаяр
2018 оны 11 сарын 14 нд 16:00 цагт “Карьераа хөгжүүлье лекцийг БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш Л. Цэрэнчимэд нар уншлаа.
Лекцэнд давхардсан тоогоор нийт 170 гаруй оюутан хамрагдсан ба лекцэнд бүрэн хамрагдсан оюутнууддаа сертификат олгоно.
Сертификат гардуулах арга хэмжээг төгсөлтийн диплом хамгаалалтын үеэр 2019 оны 01 сард зохион байгуулж байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урьж оюутнуудаа ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээг цаашид чанаржуулах, өргөжүүлэх хамтран ажиллах үүднээс бид ИНТЕРНЭШНЛ ЭЙЧ АР АУТСОРСИНГ КОНСАЛТИНГ компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт:
Тус үйл ажиллагааг БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор, доктор, дэд профессор Ц.Энхарбаатар, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар удирдан ажиллаж байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
“Алтангадас” клуб
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea