link
ШУТИС-ийн 60 жилийн ойг угтан сургалтын материаллаг баазыг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд орчин үеийн бичил долгионы хэмжилтийн багаж, төхөөрөмжүүдээр тоноглогдсон “Утасгүй холбооны систем, Бичил долгионы хэмжилтийн лаборатори” ба профессор, багш нар идэвхтэй сургалтын арга, хэрэгслүүдээр хичээлээ явуулах боломжтой “Идэвхтэй сургалтын танхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль дээр 2018 оны 10-р сарын 26-ны өдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл, ШУТИС-ийн удирдлагууд, МХТС-ийн профессор багш нар, оюутнууд оролцлоо. Мөн бусад их, дээд сургуулийн багш нар ирж лаборатори, сургалтын үйл ажиллагаатай танилцав.
“Утасгүй холбооны систем, Бичил долгионы хэмжилтийн лаборатори”
“Утасгүй холбооны систем, Бичил долгионы хэмжилтийн лаборатори”
“Идэвхтэй сургалтын танхим”

“Идэвхтэй сургалтын танхим”
Утасгүй холбооны мэргэжлийн оюутнуудын сургалтад хэрэглэх орчин үеийн бичил долгионы хэмжилтийн тоног төхөөрөмж бусад дагалдах хэрэгсэл бүхий лаборатори сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой болоод байна. Үүнээс гадна идэвхтэй сургалтын танхим бий болсноор профессор, багш нарын хувьд, инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэх чухал арга хэрэгсэл болох идэвхтэй сургалтын аргаар оюутнуудад хичээлээ хүргэх жишиг танхимтай болж байгаа юм.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026