link
ШУТИС-ийн Математикийн сургуулийн Германы Инженерийн Бэлтгэл ангийн 10 жилийн ой болон германд төгсөгчдийн уулзалтын хурал 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот өрөөнд болж өнгөрлөө. Тус хуралд ХБНГУ-ын Монгол дахь элчин сайд Доктор Петер Шаллер, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Германы Эрдмийн Солилцооны албаны багш, эрдэмтэн докторууд болон бусад зочид төлөөлөгчид, Германы инженерийн бэлтгэл ангийн төгсөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Хурлыг нээж ШУТИС-ын ректор Б.Дамдинсүрэн, ХБНГУ-ын Монгол дахь элчин сайд доктор Петер Шаллер болон ШУТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга доктор, профессор Ц.Сарантуяа нар үг хэлэв. Хурлын үеэр Германы инженерийн бэлтгэл ангид суралцаж буй оюутнууд нийт уригдаж ирсэн зочид төлөөлөгчиддөө болон төгсөгчиддөө мэндчилгээ дэвшүүлэн урлагийн тоглолт үзүүллээ. Мөн ХБНГУ-д тэтгэлэгээр суралцаж буй Германы Инженерийн бэлтгэл ангийг төгссөн оюутнуудаас хурлын үйл ажиллагаанд зориулан мэндчилгээ дэвшүүлэв.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea