link
Жил бүрийн намар Хятадын банкны УБ дахь төлөөлөгчийн газар, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан болон МУИС-ийн Күнзийн институтээс хамтран улсын хэмжээний их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр” болон ЕБС-ийн сурагчдын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрүүдийг зохион явуулдаг.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт улсын хэмжээний их дээд сургуулиас нийт 21 оюутан тэтгэлэг хүртснээс ШУТИС-ийн 4 оюутан 2,3 байр эзэлсэн амжилт гаргалаа. ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Бэсүдэй 2-р байрт шалгарч 5000 юань, ГХИ-ийн I курсийн оюутан Э.Төгөлдөр, Э.Золбоот, II курсийн оюутан Т.Лхагвадорж нар 3-р байрт шалгарч тус бүр 3000 юаны тэтгэлэг хүртсэн.
10 сарын 12 өдөр Хятадын банкны УБ дахь төлөөлөгчийн газрын хурлын танхимд болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа, хятад хэлний багш П.Мөнгөнцэцэг багш нар оролцож шагнал хүртсэн оюутнууддаа баяр хүргэлээ.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд монголд суугаа Хятадын ЭСЯ-ны элчин сайд Шин Хай мин талархлын үг хэлж Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн санд 30000 долларын хандив өргөж үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
ГХИ-ийн Ази судлалын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea