link
Оюу Толгой болон Рио Тинто компаниуд хамтран Монгол улсын боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа шилдэг оюутнуудад зориулан 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Хөтөлбөрт: Магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулиудад Уул уурхай, Геологи, Механик, Цахилгаан, Хими, Барилгын инженер, Байгаль орчны чиглэлээр 3, 4 дүгээр дамжаанд суралцаж буй 3.2-оос дээш голч дүнтэй өдрийн ангийн оюутан залуусыг урьж байна.
Тэтгэлэгт: бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн 200,000 төгрөгийн тэтгэмж болон хөдөө орон нутгаас хотод суралцаж байгаа оюутны дотуур байрны төлбөр багтана.
Дэлгэрэнгүйг;
www.ot.mn болон www.zorigsan.org
315444 утсаар авна уу.
Бүртгэлийн хугацаа 09-р сарын 19 хүртэл.

The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2