link
Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын тэнхим хамтран 2018 оны 9 дүгээр сарын 4-8 өдрүүдэд "БНХАУ-ыг танин мэдэх", “Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсан ба тус арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтран “Шинжлэх ухаан, технологи ба инноваци” сэдэвт үзэсгэлэнг ШУТИС-д амжилттай зохион байгууллаа.
“Шинжлэх ухаан, технологи ба инноваци” үзэсгэлэнгийн хүрээнд Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн намын дарга, профессор Жинь Рүй тэргүүлэгчтэй зочид, төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуульд айлчлан 2 сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тус уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн намын дарга, профессор Жинь Рүй нар хоёр их сургуулийн хооронд Хятад-Монгол хэлний “Техникийн нэр томьёоны толь бичиг” туурвих санамж бичигт гарын үсэг зурав.
Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Шэн Мү” өндөр технологийн мал аж ахуйн ХХК-тай хамтран “Оюутны үйлдвэрлэлийн дадлага”-ын гэрээ байгуулав. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, “Шэн Мү” ХХК-ийн төлөөлөгч Жан Жя ван, Хүний нөөцийн захирал Жао Гуо жуан нар оролцлоо.
Түүнчлэн ӨМАҮИС-ийн Гадаад харилцаа, Олон улсын харилцааны сургуулийн захирал профессор Фэн Инь Хү Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуягт “Химийн инженерчлэл” 2+2 хөтөлбөрийн оюутнуудын ном сурах бичгийн дээжийг гардуулав.
ШУТИС, ӨМАҮИС-ийн хамтран хэрэгжүүлж буй 2+2 төслийн хүрээнд эхний шатанд “Химийн технологи ба инженерчлэл”, “Барилгын инженер”-ийн мэргэжлүүдийн техникийн нэр томьёоны толь бичиг туурвих ба дараагийн шатанд хийгдэх техникийн нэр томьёоны толь бичгийн мэргэжлийн төрлийг сонгох юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea