link
ШУТИС-ийн тавьсан хүсэлтийн дагуу, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гоос бэлэглэж буй ЮНЕСКО болон түүний хүрээлэнгүүдээс сүүлийн үед гаргасан 500 гаруй ном хэвлэл, 100 орчим CD зэргээс бүрдсэн ЮНЕСКО-гийн ном, хэвлэлийн үзэсгэлэнг Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн 603 тоот танхимд гаргах гэж байна.
Тус үзэсгэлэнг Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Дээд боловсролын салбарт Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт хурлыг тохиолдуулан гаргаж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 9.00 цагт болно.
Нийт профессор багш нар, оюутан суралцагчид болон сонирхогч олон нийтийг өргөнөөр ирж танилцахыг урьж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea