link
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа 2018 оны 05 сарын 18,19-ний өдрүүдэд БНСУ-ын автомашин шалган турших төвийн дром дээр зохион байгуулагдсан “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION 2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Уг тэмцээнд олон улсын 45 баг оролцсон бүрэн цахилгаан автомашины төрөлд манай баг оролцож техник технологийн мэдлэг, авъяас, ур чадвараа уралдуулан 400 оноо авах ёстойгоос 390 авч 3-р байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эзэд боллоо.


Цахилгаан автомашин зохион бүтээж олон улсад МОНГОЛ улсынхаа нэрийг дуурсган тэнцээнд амжилттай оролцсон багийн хамт олон Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнуудад баяр хүргэе.
УБ-Сөүл-УБ хооронд цахилгаан автомашиныг үнэгүй тээвэрлэхэд туслалцаа үзүүлсэн МИАТ-ийн захиргаа, энэхүү амжилтыг гаргахад дэмжлэг үзүүсэн сургуулийн захиргаа, профессор Л.Лхагваа багшдаа, тээврийн салбарын хамт олондоо баяр хүргэе.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026