link
Инновацийн 7 хоног-2018 арга хэмжээний хүрээнд “Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” чуулганыг 2018 оны 05 сарын 8 өдөр БСШУСЯ, ШУТИС хамтран зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагааг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар нээж үг хэллээ. Чуулганд төр, бизнес, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийг төлөөлсөн нийт 200 гаруй хүн оролцож БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТИС. БАТС-ийн профессор Л.Оюунцэцэг, ШУТИС.БуХС-ийн профессор Б.Энхтуяа, ШУТИС.БуХС-ийн багш Т.Тамир, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар Монгол Улсын инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлаар салбараа төлөөлөн илтгэл тавив. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын 11 ханын илтгэлийг дэлгэн үзүүллээ. Чуулганд оролцогчид илтгэлүүдийг сонсон, инновацийн түншлэл тойрсон асуудлаар хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнүүлж төр, хувийн хэвшил, их сургуулиудын түншлэлийг бэхжүүлэх, цаашид Монгол Улсын төрөөс баримтлах инновацийн бодлого чиглэлд тусгуулахаар дараах санал, зөвлөмжийн төслийг гаргаж танилцууллаа. Зөвлөмжийн төсөлд оруулах тодорхой саналаа сонирхогч талууд ирүүлэх боломжтой болно.
“Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” чуулганы зөвлөмж (төсөл)
“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” чуулганд оролцогч төр, бизнес, их сургууль, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, хамтрагч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг гаргаж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea