link
2018 оны 02 сарын 20-оос 2018 оны 04 сарын 20-ны хооронд Механик Тээврийн Сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш Л.Тэлмэнбаяр нь “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа ба хөгжүүлэлт” сэдэв бүхий төслийн багаас Японы Тохоку их сургуулийн Материал судлалын сургуульд 60 хоногийн хугацаатай зэргийн бус сургалтанд хамрагдаад ирлээ.
“Байгалийн түүхий эдээс сүвэрхэг вольфрам гарган авах” гэсэн судалгааны чиглэлээр материал судлалын сургуулийн тэнцвэрт бус материалын салбарын профессор Хидеми Катогийн удирдлага доор туршилт судалгаа явуулсан.
Энэ удаагийн зэргийн бус сургалтын гол зорилго нь Като профессорын шинэ технологиор Монгол орны баяжмалыг боловсруулж, шинэ материал гарган авах суурийг тавьхад оршиж байсан. Бид цаашдаа хатуу хайлш гарган авах туршилтандаа Ховд гол ордын вольфрамын баяжмалыг ашиглахаар төлөвлөж байгаа билээ. Уг баяжмал дахь вольфрам нь оксид байдалтайгаар оршиж байгаа болно. Тиймээс бид эхлээд цэвэр вольфрамын оксид (WO3) –ыг туршилтандаа ашигласан. Туршилтыг дараах төлөвлөлтөөр явуулсан.
Хүснэгт-1
Туршилтын төлөвлөлт
№ |
Вольфрамын оксидын (WO3) атомын хувь, % |
Никелийн (Ni) атомын хувь, % |
Дээжийн жин, гр |
Ашигласан тигель |
Ашигласан шингэн метал |
1 |
30 |
70 |
10 гр=6.27 гр WO3+3.73 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
2 |
40 |
60 |
3 гр=2.17 гр WO3+0.828 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
3 |
50 |
50 |
3 гр=2.39 гр WO3+0.608 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
Туршилт 2 үе шаттай явагдана.
Туршилтын үр дүнг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт-2
Туршилтын үр дүн
№ |
Дээжийн харьцаа, WO3:Ni |
Дээжийн жин, гр |
Ашигласан тигель |
Ашигласан шингэн метал |
Үр дүн |
1 |
30:70 |
10 гр=6.27 гр WO3+3.73 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
Урвалд орсон боловч дээж сүвэрхэг бус нунтаг болсон |
2 |
40:60 |
3 гр=2.17 гр WO3+0.828 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
Урвалд орсон боловч цэвэр вольфрам урвалд оролгүй үлдсэн |
3 |
50:50 |
3 гр=2.39 гр WO3+0.608 гр Ni |
Борийн нитрид (BN) |
Магни |
Урвалд орсон боловч цэвэр вольфрам урвалд оролгүй үлдсэн |
Туршилтанд ашигласан тоног төхөөрөмжүүдийг доорхи хүснэгтэнд харуулав.
Зураг 1. Өндөр давтамжийн индукцийн зуух
Зураг 2. Dealloying туршилтын VIC зуух
Зураг 3. Туршилтын үр дүнг шалгах SEM
Зураг 4. Туршилтын дээжийг өнгөлж буй байдал
Туршилтын үр дүнг шалгахдаа 2 үе шат тус бүрт дээжийг тасдаж өнгөлж, SEM-EDS анализ болон рентген диффрактограмм XRD шинжилгээ хийсэн.
Дээрх туршилтаас гадна “Дээд Боловсролын Шинэчлэл” төслийн хүрээнд Монгол улсад байгуулагдах материал судлалын нээлттэй лабораторийн тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгаа хийж техникийн үзүүлэлтийг гаргаж, баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай ажиллаад ирлээ.
Дээрхи туршилт судалгааг хийх боломж олгосон төслийн багийн ахлагч М.Дэлгэрмаа болон M-GEED төслийн багын хамт олонд талархалаа илэрхийлье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea