link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль ба ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэн хамтран 2011 оны 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Дээд боловсролын салбарт Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ЮНЕСКО-гийн ОХУ дахь суурин төлөөлөгчийн газрын захирал, ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн захирал Д.Бадарч, ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын захирал профессор А.Сингх, Францын Зайн сургалтын төвийн захирал Б.Корну, Английн Нээлттэй их сургуулийн дэд захирал Д.Нюбулд, Солонгосын их сургуулиудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Д.Хван, Хятадын Бээжингийн их сургуулийн профессор Ж.Ча, Японы Ахисан түвшиний их сургуулийн профессор Т.Кобояаси, Москвагийн Баумены техникийн их сургуулийн проректор С.Коршунов, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийн проректор Ю.Телнов нарын зэрэг мэргэжилтнүүд, профессорууд ЮНЕСКО-гийн экспертүүд оролцож илтгэл тавих гэж байна. Мөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль болон бусад их дээд сургуулиудын профессор багш, судлаачид илтгэл тавьж оролцоно.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг http://www.must.edu.mn/eicthe2011/ сайтаас авч болно.
ШУТИС-ийн нийт Профессор багш, судлаачид болон оюутан суралцагчдыг тус хуралд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea