link
МНСК, EBSCO-гоос хамтран зохион байгуулсан "EBSCO хэрэглэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг" амжилттай явагдаж, EBSCO-ийн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Peter Kung Монголын номын сангуудад олгож байгаа боломж, мэдээллийн сангийн багц, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэлээ. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МНСК-ын Удирдах Зөвлөлийн дарга Л.Гантулга болон нийтийн номын сан, их дээд сургуулиудын удирдлага, төлөөлөл оролцож, номын сангийн салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагаа, ОУ-ын мэдээллийн санг хамтран ашиглах талаар хэлэлцлээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд 2018.04.27-ны өдөр EBSCO - Олон улсын мэдээллийн сангийн Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Peter Kung ШУТИС-ийн захирал Б.Очирбаттай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид сургуулийн эрхлэн гаргадаг мэргэжлийн сэтгүүлүүдийг индексжүүлэх, профессор багш, судлаачдын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсад хүргэх, хэвлэн нийтлүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Дашрамд дурьдахад 2012 оноос эхлэн ШУТИС-ийн профессор багш, уншигчид EBSCO мэдээллийн сангийн техник технологийн багцуудыг ашиглаж байна. 2018 оны 4 сарын хандалтын судалгааг харахад EBSCO мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ өсөлттэй байгаад нийт судлаачид, уншигчдадаа талархаж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea