link
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/ Шинжлэх ухаан, технологийн их сургууль /ШУТИС/ хамтран ажиллах санамж бичигт 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурлаа. ШУТИС-ийн мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн чиглэлээр бэлтгэгдэн гарсан төгсөгчдийг ажлын байраар хангах, суралцаж буй хугацаанд нь мэргэжлийн дадлага хийлгэх талаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар болов.
Мөн мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер (цахиурын хөндий) байгуулахтай холбогдуулан МХХТ-ийн болон инноваци, технологийн менежментийн чиглэлийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн хүний нөөцийг олноор бэлтгэх ажлыг зохион байгуулах, жил бүр мэдээлэл, холбоо технологийн чиглэлийн 2-оос доошгүй багшийн мэргэжлийг гадаадад дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн МШХХТ-ийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea