link

“ПҮДА БАГШИЙН ХИЧЭЭЛ-2018” Байгууллагын удирдлагын асуудлууд сургалт-семинар амжилттай зохион байгуулагдлаа
2018-04-26 17:49

Их дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Х.Пүрэвдагва багшийн нэрэмжит “ПҮДА БАГШИЙН ХИЧЭЭЛ” зургаа дахь удаагаа “Байгууллагын удирдлагын асуудлууд” сэдвийн хүрээнд 2018 оны 04 сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалт семинарт МУИС, ХААИС, ОУУБИС, УБИС, ХУИС, ШУТИС-БуХС, ШУТИС-БАТС, Дархан-МБИС, ХНУШДС-ийн багш нар өргөнөөр хамрагдав.

4

Мөн Хөгжлийн санаачлага ТББ-ын Тэргүүн Л.Баян-Алтай, Баясах Хульж ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Банк Санхүүгийн Акедемийн Захирал Ш.Алтанцэцэг, ММХНММХолбооны Тэргүүн Ц.Цэцэгмаа, Удирдлагын Акедемийн Төрийн Удирдлагын Сургуулийн Захирал Д.Байгал нар зочин багшаар оролцож, доктор Б.Оюунтунгалаг, Г.Гантөгс нар судалгааны ажлаа танилцууллаа.

3

Affiliated schools