link

ШУТИС бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ
2018-04-24 20:25

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” A/87 тоот албан даалгаварын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Бямба гарагт их цэвэрлэгээг зохион байгууллаа.

 ШУТИС-ийн өөрийн байрны эдэлбэр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний зам, хашаа хайсны хогийг цэвэрлэлээ.

Мөн Сүхбаатар дүүргээс хариуцуулсан E-Мартын уулзвараас Арслантай гүүр хүртэлх Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэлээ. Энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээнд 400 гаруй оюутан, багш, ажилчид оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн хуваарийн дагуу бүрэлдэхүүн сургуулийн багш, оюутан, ажилчид хийж цэвэрлэгээнд хэрэглэгдэх бээлий, шуудай, амны хаалт, цэвэрлэгээний бодис зэргээр бүрэлдэхүүн сургуулийн захиргаа хангаж ажиллаа.

 Мөн ШУТИС-ийн Хичээлийн I, ШУТТНомын сангийн хаалганы үүдний хэсгийг угааж цэвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргээс хариуцуулсан E-Мартын уулзвараас Арслантай гүүр хүртэлх Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэж буй байдал

Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, багш, оюутан, ажилчдадаа талархал илэрхийлье!

Татсан тамхины иш, хогоо хогийн саванд хийж хэвшцгээе!

Оюутны соёл, үйлчилгээний алба

Байр ашиглалтын нэгдсэн алба

Affiliated schools