link
“Монгол улсад геологийн бүтэц, ашигт малтмалын ордын гарал үүсэл, байгаль орчны судалгаа, боловсон хүчнийг бэлтгэх болон геологийн мэдээллийн сан бүрдүүлэхэд чиглэсэн япон-монголын олон талт хамтын ажиллагаа”-ны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Япон улсын элчин сайдын яаманд боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль дахь Нагояагийн их сургуулийн “Хээрийн судалгааны төв”-д судалгаанд зориулан Ланд крузер авто машин болон ICP-MS, XRF төхөөрөмжүүдийг тус тус хандивлав. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нагояагийн их сургууль, Тояама их сургууль, Geo-communication компани олон талт хамтарсан гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, Япон улсын элчин сайд Такүо Кидокоро болон бусад албаны хүмүүс оролцсон.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард стратегийн түншлэлийн талаарх “Япон Монгол хоёр орны хамтарсан тунхаг бичиг”-ийг баталснаар манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тэр дундаа Монгол улсад ашигт малтмалын салбар хөгжиж байгаатай холбогдуулан Геологи, Ашигт малтмал, Хүрээлэн буй орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудалд Япон улс өөрийн арга технологийг хуваалцан, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтарч ажиллахаар болоод байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea