link

“Экологийн урсац” сэдэвт онолын семинар боллоо
2018-04-12 00:56

БОАЖЯ, ШУТИС-ийн БАС, “Монхайдро констракшн” ХХК, “Усны эрчим” ХХК, “Престиж-Инженеринг” ХХК хамтран Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Экологийн урсац”-ын талаар усны салбарын эрдэмтэн судлаачид, инженерүүдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолттой болох зорилготой онолын семинарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ХБОИС-ын Гидравлик, усны барилга байгууламжийн багш нарын санаачлагаар зохион байгууллаа.

Онолын семинарыг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХБОИС-ын эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D)  С.Чулуунхуяг нар үг хэлэв. Семинарыг санхүүгийн хувьд “Монхайдро констракшн” ХХК ивээн тэтгэсэн бөгөөд МУ-ын Гавьяат багш П.Болд удирдан явууллаа.

Онолын семинарт УЦУОШСМХ-ийн доктор Г.Даваа, Туул голын сав газрын захиргааны гадаргын усны мэргэжилтэн, магистр Х.Цогзолмаа, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн ажилтан, магистр С.Төмөрчөдөр нар илтгэл тавьж ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт дээр дурдсан байгууллагуудаас гадна МУИС, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол ус форум зэрэг байгууллагын 30 гаруй эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд, судлаачид, мөн усны барилгын болон усны нөөц, экологийн мэргэжлээр суралцаж байгаа 30-аад оюутан оролцож өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

 Үр дүн. “Экологийн урсцын тухай ойлголтын тодорхойлолтыг олон улсын баримт бичигт  авч үзсэнийг үндэслэн гаргалаа. Семинарт оролцогсдоос дээрх тодорхойлолтыг “Усны тухай хууль”-ийн нэр томьёоны тайлбарт оруулахаар БОАЖЯ-нд хүргүүлэх, мөн “Экологийн урсцын судалгаа болон тооцоо хийх журам”-ыг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар ойрын хугацаанд гаргуулах, уг журмын үндсэн дээр “Экологийн урсцыг тооцож тодорхойлох аргачилсан заавар”-ыг боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргав.

Affiliated schools