link
Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбооны УЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн дэд профессор, ШУ-ны доктор, Новосибирскийн УТИС-ийн хүндэт доктор, ХБНГУ-ын Кемницийн ТИС-ийн зочин профессор Т.Уранчимэг нь 2018 оны 4-н сарын 4-ний өдөр Номын сангийн байрны Е-604 тоот өрөөнд “Технологийн дэвшил багшийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр маш сонирхолтой илтгэл тавилаа.
Уг илтгэлд орчин үеийн их сургуулийн бодлого, их сургуулийн багшийн үүрэг, хариуцлага, багшийн хөгжлийн чиг хандлага, технологийн өөрчлөлтийг багш өөрийн хөгжилд хэрхэн ашиглах, багш ажлын байран дээрээ хөгжих боломж, edX, courserа, UDACITY гэх мэт шилдэг 50-н цахим ба зайн сургалтуудын талаар, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, хэрхэн бэлдэх талаар үнэтэй зөвлөгөө өглөө.
Хурлын үеэр Монголын шинжлэх ухааны салбарынэмэгтэй эрдэмтдийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн ЭШИГ-ын дарга, доктор (PhD), дэд профессор Т.Энхцацрал Т.Уранчимэг багшид ШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өглөө.
Мөн Т.Уранчимэг багш "Нээлттэй боловсрол" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүдийг профессор багш, судлаач уншигчдадаа зориулан номын санд бэлэглэлээ.
Та бүхэн 6 давхрын "Эрдэм шинжилгээний уншлагын танхим"-аас "Нээлттэй боловсрол" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүдийг үзэх боломжтой.
Зохион байгуулагчид:
ЭХС-ийн Багшийн хөгжлийн баг
Монголын шинжлэх ухаанысалбарынэмэгтэй эрдэмтдийн холбоо
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea