link
Олон улсын хэмжээний “Хятад хэлний гүүр” тэмцээн жил бүр Бээжин хотноо улс орон бүрээс шалгарсан шилдэг оюутнуудын дунд зохион явагддаг. Энэ удаагийн 17 дахь тэмцээний монгол улс дахь бүсийн тэмцээний эцсийн шат 2018.04.07 өдөр Улаанбаатар чуулгын танхимд амжилттай явагдан өндөрлөлөө.
Тус тэмцээний бичгийн шалгалтанд монгол улсын их дээд сургуулийн зуугаад оюутан оролцсноос 22 оюутан дараагийн шатанд шалгарсан. ШУТИС-аас 6 оюутан 2-р шатанд шалгарсан амжилт үзүүлсэн. Эдгээр оюутнууд хятад хэлний мэдлэг болон ур чадварын шалгаруулалтад өрсөлдөн эцсийн шатанд 15 оюутан шалгарсан.
Эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн 2 оюутан шагналт байр эзэлсэн. ГХИ-ийн хятад хэлний 1-р ангийн оюутан Т.Лхагвадорж II байрт шалгарч мөнгөн шагнал хүртэхээс гадна Бээжин хотод зохиогдох олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээнийг үзэх эрхээр шагнагдлаа. ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Ганжавхлан тусгай байр эзэлсэн. Мөн “Шилдэг зохион байгуулагч сургууль”-аар МУИС, ШУТИС, МУБИС, “Шилдэг зохион байгуулагч багш”-аар ШУТИС-ийн Сайн дурын хятад багш Лу Чөнзүн тус тус шалгарсан бахдам амжилтуудыг үзүүллээ.
ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн багш, оюутнууддаа ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсье.
ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea