link

Канадын томилолт
2018-04-10 02:15

ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор Ж.Цэвээнжав Канад улсын Альбертийн болон Бритиш Колумбын их сургуулиудад ажиллаад ирэв. Канадын Альберта мужийн Эдмонтон хотод байрлах Албертагийн их сургуульд манайхаас Газрын тосны мэргэжлээр хэд хэдэн хүн, тухайлбал, ШУТИС-ийн Газрын тосны инженерийн шавь нар болох Б.Болормаа, Э.Батгэрэл, МУИС-ийн ШАМ-ын Геологийн ангийн шавь Б.Нямгэрэл зэрэг дотооддоо энэ мэргэжлийг амжилттай эзэмшээд, зохих хугацаанд мэргэжлээрээ ажиллаад тодорхой зорилго, чиглэлийн дагуу ахисан шатны сургалтад амжилттай хамрагдсан хүмүүс байна. Энэ сургуулийн гадаад харилцааны зарим хүмүүс Монголд айлчлан ажиллаж байсан бөгөөд цаашдаа Газрын тосны сургалт-судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ШУТИС-д 2018-5-23-нд болох Газрын тос-2018 (Oil & Gas-2018) эрдэм шинжилгээ, онол-практикийн хуралд дээрх сургуулиас профессор багш нар оролцох, манай залуу багш ажилтнуудаас тэднийд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах талаар урьдчилан ярилцав. Альбертийн их сургуульд манайтай адил хүйтэн сэрүүн бүсийн Канад орны элсэнд шингэсэн газрын өтгөн тосны нөөцийг олж, тооцож, олборлох талаар судалгааны ажил түлхүү явагддаг, туршилтын сайн баазтай бөгөөд манай шавь Э.Батгэрэл хэвтээ цооног өрөмдөн элсний тосыг газар дор халаан олборлох чиглэлээр судалгааны ажлаа амжилттай явуулж, удахгүй магистрын зэргээ хамгаалах гэж байна.

Канадын Бритиш Колумба мужийн Ванкуйвер хотод байрлаж, дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургууль нь (Mining school of University of Brutish Colombia-UBC) манайтай харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигтэй бөгөөд одоо энд 20 гаруй монгол оюутнууд суралцаж байна. Ашигт малтмалын баяжуулалтын судалгааны томоохон лаборатори, судалгааны төвтэй энэ сургууль манай Оюутолгой, Эрдэнэтийн хүдрийн баяжигдах чанарын зарим судалгааг хийсэн байна.

Affiliated schools