link
ШУТИС-н ЭХИС-иас бэлтгэн гаргадаг “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжил нээгдсэний 15-н жил, “Компьютерийн техник” мэргэжил нээгдсэний 10-н жилийн ойд зориулагдсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6-р сарын 10-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Хуралд ХБНГУ-ын Хемницийн технологийн сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, МУИС, МУБИС, МХХГазар, ШУТИС-н КТМС, МТС, НТС, ХМТС зэрэг салбар сургуулиудын эрдэмтэн багш нар, инженерүүдийн нийт 30 орчим өгүүлэл ирснээс шалгарсан илтгэлүүдийг нэгдсэн болоод салбар хуралдаан дээр сонсож хэлэлцлээ.
Хурлын үйл ажиллагаанд оролцохоор ХБНГУ-аас 2, БНСУ-аас 1 профессор багш хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүллээ. Хурлын үйл ажиллагааг ШУТИС-н ЭШТ-н проректор Б.Очирбат нээж үг хэлэв.
Гадаадын төлөөлөгчид байх хугацаандаа ШУТИС-н болоод ЭХИС-н удирдлагуудтай уулзаж өөрсдийн төлөөлж ирсэн сургуулиудтай хамтран ажиллах цаашдын төлвийн талаар санаа бодлоо солилцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea