link

“MJEED” төслийн Ой, модны салбарын багийнхан Японы Модлог судлалын нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
2018-04-03 18:24

Япон улсын Модлог судлалын нийгэмлэгийн 68 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал Куото хотод 2018 оны 3 сарын 14-16-ний өдрүүдэд  хэлэлцүүлэг, ханан илтгэл хэлбэрээр явагдлаа.

http://www.jwrs.org/wood2018/index-e.html

Энэ эрдэм шинжилгээний хуралд тус нийгэмлэгийн ойн бүтээгдэхүүний салбарын эрдэмтэн судлаачид болон үйлдвэрлэл аж ахуйн төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Энэхүү нийгэмлэг нь 2015 оны 1-р сарын байдлаар 1,881 гишүүнтэй, тэдгээрийн 1,322 байнгын гишүүд, 416 оюутан, 87 дэмжигч гишүүдтэй. Үлдсэн нь 56 эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд гадаадад 127 гишүүнтэй томоохон судалгааны байгууллага юм.

Энэ удаагийн хуралд Японы их дээд сургуулийн төлөөлөгчдөөс гадна Өмнөд Солонгос, Тайван, Хятад, Монголын их сургуулийн эрдэмтэн, судлаачид ирж оролцлоо.

MJEED Инженер технологийн дээд боловсрол төслийн “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн Мод модлог материалын судалгаа дэд төслийн багийн гишүүн Токиогийн Хөдөө аж ахуйн технологийн их сургуулийн докторант Т.Баясаа Үциномиягийн их сургуулийн ойн бүтээгдэхүүний болон модон материал судлалын лабораторийн судлаачидтай хамтран явуулж буй судалгааны ажлын эхний үр дүнг энэхүү хуралд  илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Уг судалгааны ажлын хүрээнд, хээрийн хэмжилтээр 2017 оны 8 сард монгол орны газар зүйн ялгаа бүхий 5 аймгийн шинэс модноос дээж авч судалгаандаа хэрэглэж байгаа юм.

Мөн төслийн багийн гишүүн, Үциномия их сургуулийн Хөдөө аж ахуйн факультетын ойн салбарын магистр оюутан Н.Банзрагч ханан илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо.

Нийт 21 салбар хуралдаанд 250 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд ханан илтгэлийн хэлэлцүүлэгт 18 салбар чиглэлээр 339 ханан илтгэл оролцсон байна.

MJEED, Инженер технологийн дээд боловсрол төслийн “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн “Мод модлог материалын судалгаа” дэд төсөл нь 2016 оноос ШУТИС, ҮТС Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын ойн инженер болон мод боловсруулах үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр хэрэгжиж байгаа болно.

Үциномиягийн их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн ойн салбарын ойн бүтээгдэхүүний болон модон материал судлалын лабораторийн судлаачид: Проф, доктор Ёкота Шинсо, Дэд проф, доктор Ишигүри Футоши, дэд проф, доктор Ошима Жюничи, ШУТИС ҮТС-ийн багш, доктор Б.Баярцэцэг, докторант Т.Баясаа, магистр оюутан Н.Банзрагч нар бусад оюутны хамт

Affiliated schools