link
2018 оны Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнийг МОСХ, Мон-Алтиус БТДС хамтран 03 сарын 23-25 нд “Зууны шатар” клубд 3 өдрийн турш явуулж, 8 өрөг тоглон аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 22 нийт 58 тамирчид оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын арга хэмжээнд МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, Зууны шатар клубын захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар оролцож үг хэлэн, тэмцээний шилдэг тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулан өгсөн.
Гурван өдрийн турш явагдсан уг тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар МУИС-ийн оюутан, Олон улсын мастер С.Билгүүн, 2 дугаар байрыг МУИС-ийн оюутан, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар, 3 дугаар байрыг ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Б.Ариунбүүвэй нар тэргүүлэв.
Оюутны УАШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн оюутан, Олон улсын мастер Ү.Үүрийнтуяа, дэд байрыг МУИС-ийн оюутан, спортын дэд мастер С.Жаргалмаа, 3 дугаар байрыг ШУТИС-ийн оюутан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер М.Сарантуяа нар эзэллээ.
Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байранд Б.Болд-эрдэнэ дасгалжуулагчтай, Олон улсын мастер Э.Энхнар ахлагчтай МУИС /20.5 оноо/, 2-р байранд Ч.Навчаа дасгалжуулагчтай, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Сумьяабаяр ахлагчтай ШУТИС /16 оноо/, 3-р байранд спортын дэд мастер Х.Баярхүү дасгалжуулагчтай АШУҮИС /14.5 оноо/ шалгарч 2018 оны оюутны УАШТ-ны шилдэг багуудаар тодорлоо. Тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй 4, эмэгтэй тамирчид 9 сарын 12-18-нд Бразилын Аракажу хотноо болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын 15 дугаар тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм.
Дасгалжуулагч багш болон тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea