link
ШУТИС-ийн хичээлийн төв байр, II, Т-байр, Номын санд үйл ажиллагаа явуулж байгаа бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтан удирдлагуудад Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хошууч З.Баттулга Газар хөдлөлт болон гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион тухай сургалт явууллаа. Тэрбээр Монгол Улсын барилга байгууламжийн 60-70 орчим хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, насжилт хэтэрсэн байгааг онцоллоо. Мөн сүүлийн 15 жилийн дотор газар хөдлөлтийн идэвхжилт огцом өсч жил 40 мянга хүртэл бүртгэгдэж байгаа талаар илтгэлдээ танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг. Энэ жил тухайн дадлага сургуулийг Монгол Улсын их, дээд сургуулийг оролцуулан өргөн хэмжээнд зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагаанд оролцоогүй, оролцоод зөрчил гаргасан багш, ажилтан нар "Зөрчлийн тухай хууль" - ийн дагуу хариуцлага хүлээнэ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea