link
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд оны шилдэг багшийн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ боллоо. ШУТИС-ийн оны шилдэг Бүтээлч багш ангилалд II байрт шалгарсан МХТС-ийн Электроникийн салбарын дэд профессор, доктор Д.Эрдэнэчимэг инновацийн шинэ бүтээл эрүүл мэндийн хяналтын төхөөрөмжийн иж бүрдэл: а/ Зүрхний хяналтын төхөөрөмж, б/ Термограф чихэрийн шижинтэй хүний хөлний температурын хяналтын төхөөрөмж, Бугуйн зүүдэг төхөөрөмж гарган туршсан байна. Эдгээр бүтээлээ олон улсын болон дотоодын үзэсгэлэнд сурталчлан докторант, магистрант оюутнуудынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглаж байна. Инновацийн бүтээгдэхүүнийхээ үр дүнгээр: Эрдэм шинжилгээний өгүүлэл 10, Эрдэм шинжилгээний илтгэл 8, Зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, Шинэ бүтээлийн патент 1, Ашигтай загварын гэрчилгээ 8 авсан шилдэг эмэгтэй эрдэмтэй судлаач багш юм.
ШУТИС-ийн оны шилдэг Бүтээлч багш ангилалд III байрт шалгарсан БАС-ийн дэд профессор, доктор С.Нямдорж "Барилгын геотехникийн толь бичиг" бүтээл нь Монгол, англи, орос, хятад дөрвөн хэлээр хэвлэгдэн гарсан байна. Олон жилийн нөр их хүч, хөдөлмөрийн үр дүн болсон энэхүү толь бичигт 42000 үг хэллэг, нэр томьёо багтсан бөгөөд англи, хятад хэлний хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэдтэй хамтран ажиллажээ. 4 хэлний толь бичгээ application хэлбэрээр интернетэд байршуулж, гар утасны application хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлсэн нь олон орны эрдэмтэд, судлаачид, багш, оюутны хүртээл болсоор байна.
ШУТИС-ийн оны шилдэг Залуу багшийн ангилалд I байрт шалгарсан МХТС-ийн багш П.Ууганбаяр 2017 онд "Антенн ба долгион тархалт", "Бичил долгионы хэрэгсэл" гэх мэт хэд хэдэн ном, сурах бичиг, гарын авлага бичиж, хэвлүүлэн, сургалтад нэвтрүүлсэн, оюунлаг, бүтээлч, хөдөлмөрч, шинийг санаачлагч залуу багш юм. Тэрээр сургалтад нэвтрүүлсэн шинэлэг, бүтээлч арга, “Инженерийн удиртгал” хичээлийн хөтөлбөрийг CDIO стандартын дагуу боловсруулж хэрэгжүүлэн олон улсын магадлан итгэмжлэлд орсон туршлагаасаа хуваалцлаа.
ШУТИС-ийн Оны Шилдэг БҮТЭЭЛЧ багш ангилалд тэргүүн байрт шалгарсан БУХС-ийн ахлах багш, доктор Д.Сэрдарам 2008 оноос өнөөг хүртэл 179 удаа байгаль экологийн сайн дурын ажилд нийт 14734 оюутныг уриалан дуудаж, эх орны 16 газар “My club”-ынхан 675000 мод тарьж ургуулжээ. ШУТИС-ийн төв байрны эргэн тойронд 87 мод тарьсан байна. Д.Сэрдарам багш оюутнуудынхаа олон нийтийн ажлыг сайн дурын хөтөлбөр, байгууллагын хамтын ажиллагаатай холбон ажилладаг туршлагаасаа хуваалцлаа.
Сургууль, хамт олон, залуу үеийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийж, бүтээж, ажиллаж яваа шилдэг багш нартаа болон туршлага солилцохоор ирсэн нийт багш нартаа талархал илэрхийлье!
Багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Туул
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea