link

ШУТИС-ийн Казах багш, оюутнууд Наурызын баяр тэмдэглэв
2018-03-23 23:29

Казах ард түмний Наурызын баярыг ШУТИС-ийн Казах багш, оюутнууд 9 дэх жилдээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын санд тэмдэглэн өнгөрүүллээ. Төв номын сангийн захирал Ч.Гулнар багшийн санаачилгаар “Гылым” оюутны клубын төлөөлөл ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн төлөөллийг хүлээн авлаа. Энэ үеэр Казах багш нарын дунд хамгийн ахмад Ш.Рашид багшид ШУТИС-ийн захирал Б.Очирбат хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Мөн бүрэлдэхүүн БАС, ГУУС, ЭХС-ийн захирлын нэрэмжит шагналыг сурлагын өндөр амжилт үзүүлсэн Казах оюутнуудад өглөө.

Affiliated schools