link
Австри Улсын Зальцбург хотод болсон Европын Холбооны Erasmus+ GREB төслийн ажлын талаар хэлэлцэх семинарт ШУТИС-ийн проректор Т.Намнан, төслийн зохицуулагч профессор Ц.Сарантуяа нар 2018 оны 2-р сарын 20-21-д оролцлоо.

Хуралд Итали, Австри, Испани, Швед, Словени, ОХУ, Узбекистан, Монгол Улсуудын төслийн консорциумын гишүүн сургуулиудын төлөөлөгчид оролцож “Ногоон барилга”, “Ухаалаг хот” чиглэлээр бакалавр, магистрын сургалтыг шинээр хөтөлбөр боловсруулан явуулах тухай болон төслийн бусад төлөвлөгөөт ажлуудынхаа талаар хэлэлцэж дараачийн Словени, Швед, Испани улсуудад болох сургалтуудын товын талаар, сургуулиудын төслөөс санхүүжүүлэх тоног төхөөрөмж бүхий видео конференцийн лаборатори байгуулах ажлын явцтай тус тус танилцлаа. ШУТИС-ийн БИАС, Е- Институтын профессор багш нар дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Мөн Вена хотын ТИС-ийн профессор Антон Арнольд, УНИНЕТ-ийн ерөнхийлэгч профессор Дитер Рауш, хүнлэт ерөнхийлэгч профессор Бригитте Винкленер нарын удирдлагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026