link
ШУТИС-ийн хэмжээнд нийт үйл ажиллагаа явуулдаг клубүүдийн нээлттэй өдөрлөг 2 сарын 21 нд МТХ, МХТС, 2 сарын 22 нд ҮТХ, БУХС 2 сарын 23 нд хичээлийн 1,2 байранд болж өндөрлөлөө.
Клубүүдийн нээлттэй өдөрлөг нь клубийнхээ үйл ажиллагааг танилцуулж, шинэ элсэлт авах зорилготойгоор улирал бүр зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн өдөрлөгт Хөтлөгчийн клуб, Дуулаачийн клуб, Хос уянга, Анарваан, Морин хуурын клуб, Хятад хэлний клуб, Герман хэлний клуб, Martins клуб, Empowerment клуб, IDEA клуб, MUSTCAD клуб, AIESEC клуб, СЭХ клуб, Switchon клуб, IB биотехнологийн клуб, Эрдмийн индэр клуб, My club, Whizz гэх мэт нийт 18 клуб оролцож ойролцоогоор 800 гаруй оюутныг шинэ гишүүнээр бүртгэсэн байна.
Урлагийн Морин хуур, Цэнгээнт бүжиг, Ардын бүжиг, Хөтлөгчийн клуб, Дуулаачийн клубүүдэд СУИС-ийн мэргэжлийн багш нар 2018 ны 02 сарын 26 наас эхлэн хуваарийн дагуу хичээл зааж эхэлсэн.
Мэргэжлийн клубүүд харъяа сургуулиудын анги танхимуудад, Сайн дурын клубүүдээс зарим клубүүд дараах хуваарийн дагуу “Оюутны бэлтгэл”-ийн танхим болон “Оюутны хөгжил” танхимд мөн Блок-03 танхимд Hitonen Япон хэлний клуб 3-7 пар, Англи хэлний клуб 2-4, 5-4 парын цагуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Клубүүдийн нэгдсэн зөвлөл
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea