link
ШУТИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуй нэгж их сургуулийн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгооор ШУТИС-ийн Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвөөс Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран 2011 оны 5 дугаар сарын 20-нд “ШУТИС-Төгсөгчдийн ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт ажил олгогч аж ахуйн нэгжүүд болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, МСҮТ, Коллежууд оролцоно. Байгууллагуудын зүгээс ажилд сонгон шалгаруулах бодлого, ажлын байранд тавигдах шаардлага ур чадваруудыг ажлын байрны сул орон тооны хамт танилцуулж, ажлын байрны сонгон шалгаруулалт явагдана. Сургалтын байгууллагын зүгээс төгсөгчдийнхөө мэргэжил ур чадварын талаарх мэдээллийг ажил олгогч байгууллагуудад нээлттэй байдлаар танилцуулан цаашид ажил олгогчидтой хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар яриа хэлэлцээр зохион байгуулах, Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх, зэрэг үйл явдлууд болно.
Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг ШУТИС-Төгсөгчдөөс ажиллах хүчний нөөцөө бүрдүүлнэ үү хэмээн урьж байна.
Бид ажиллах хүчний тогтвортой байдлыг дэмжин ажилладаг.
ШУТИС –ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
Үйл ажиллагааны удирдамжийг энд дарж татаж авна уу.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea