link
Монголын дизайнеруудын холбоо "Шилмэл загвар" төв хамтран зохион байгуулдаг "Хаврын гоёл-2011" наадам 2011 оны 5 дугаар сар 13-ны өдөр Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд амжилттай болж өнгөрлөө. 1996 оноос хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмын гол зорилго нь Ирээдүйн залуу дизайнеруудыг дэмжих, тэдний ур чадварыг сайжруулж олон нийтэд бүтээлүүдийг нь таниулах зорилготой юм. Энэ удаагийн наадамд дизайн, хувцас загварын чиглэлээр суралцаж буй нийт есөн сургуулийн оюутнууд оролцож шилдэгийн шилдэгүүдээ шалгарууллаа.
Тус наадмын “Уран сэтгэмж”-ийн номинацийн тэргүүн байранд ШУТИС, ҮТДС-ийн Нэхмэл судлалын салбарын Нэхмэлийн Дизайны 2-р курсын ‘Inspiration’ хамтлагийн (оюутан Э. Бумжаргал, Ц. Лхавгасүрэн, П. Уянга, Б. Саранзаяа) “Эрч” коллекци шалгарлаа. Мөн тусгай байрын шагналыг Загвар зохион бүтээлтийн ангийн 3-р курсын оюутнуудын “June” коллекци хүртлээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea