link
Монгол улсад анх Нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсэн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ажлын баг нь Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр төлөвлөн хэрэгжүүлэх чадавхийг бий болгох” сургалтыг 2018 оны 01 сарын 18-27-ныг дуустал 9 өдрийн турш зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд болох хорооны засаг дарга, хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болох 270 хүн оролцож байна.
Энэхүү сургалтын зорилго нь хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах дарамт дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг эрүүл аюулгүй орчинд өсөх хөгжихөд орон нутгийн нөөц, боломжийг илрүүлэх, дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, арга зүйг эзэмшүүлэхэд оршино.
Сургалтын гарын авлага, сургалтын материал хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд сургалт явагдаж дууссаны дараа хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийнхны дунд бичил хөтөлбөрийн уралдааныг зарлаж 6 хөтөлбөрийг шалгаруулан тус бүрт 600000₮-ийн тэтгэлэг олгох юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea